Хуурай хольц

Барилгын хуурай хольцыг Монголдоо үйлдвэрлэн өөрийн төслүүдэд нийлүүлэхээс гадна Баганат өргөө констракшн, Хийморьт Магнай ХХК, Базура констракшн, Содон заан ХХК, Есөн эрдэнэ хотхон, , Гео Канон Төв ХХК зэрэг байгууллагуудад нийлүүлж хамтран ажиллаж байна.

Үүнд: Хөөсөн ба шахмал полистирол, пориуретан хатуу хавтан наах

          -Гадна болон дотор ханын керамик, чулуун хавтанцар наах

          -Торон, шилэн мяндсан арматур наах

          -Өнгө болон суурь шавардлагын цавуу

          -Өргийн болон тэгшилгээний ажил

          -Бусад хавтан наах

Тусгай зориулалтын хуурай хольц: заадасны чигжээс, суурь бэхжүүлэгч, ус тусгаарлах, дулаан тусгаарлах хуурай хольц орно.

          28 хоногийн дараах шахалтын бат бэхээр нь хуурай цавууг B2,5 (M35), B3,5 (M50), B5(M70), B7,5 (M100), B10 (150) гэж ангилна.

          Хуурай хольцын давуу тал нь барилгын ажилбарын тоог багасгана.

          Хуурай хольцод тавигдах шаардлага:

/MNS6424-2013 Барилгын ажилд хэрэглэх цавууг техникийн шаардлагын дагуу ашиглана/

          Чийглэг – Хуурай цавууны чийглэг жингийн 0,2 %-иас ихгүй байна.

          Нунтаглалт – Зарим үйлдвэрүүд байгалийн нарийн ширхэгтэй элсийг нунтаглахгүйгээр шууд савлан нийлүүлж байгаа нь нунтаглалтын шаардлагыг хангахгүй байна. Нунтаглалтын шаардлага нь 02 шигшүүр дээрх үлдэгдэл 15%-иас ихгүй байна.

          Асгаасан нягт- Хуурай цавууны асгаасан нягт 1200кг/м3-ээс багагүй, 1800кг/м3-ээс ихгүй байна. Манай улсад 10 гаруй хуурай хольцын үйлдвэр ажиллаж дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангаж байгаа ба хар замаск, блокийн цавуу, хөөсөнцрийн цавуу, шал тэгшлэгч, плитаны цавуу, торны цавуу, шавардлагын болон шалны бэлэн зуурмаг, цагаан замаск зэрэг хуурай хольцыг үйлдвэрлэж байна.

          Сав, баглаа боодол, хаяглалт:

  • Цавууны савлагаанд шошго тэмдэг, хэрэглэх заавар зэргийг тусгасан байна.
  • Чийг, уснаас хамгаалсан давхаргатай цаасан болон политилэн уут, эсвэл хуванцар саванд савлана.
  • Савлах үндсэн хэмжээ 25кг, 50кг-аар байх ба бусад хэмжээгээр савласан тохиолдолд жинг шошго дээр заавал бичсэн байна.
  • Хуурай хольцыг зуурах усны хэмжээг үйлдвэрлэгч тогтоож савлагаанд тэмдэглэнэ.
  • Ууттай холыцын дундаж бохир
  • Бүтээгдэхүүний онцлог, хэрэглэх аргачлал, анхаарах зүйлс
  • Үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн нэр, хаяг, утас
  • Стандартын дугаар
  • Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт
  • Бүтээгдэхүүний цэвэр, бохир жин, хэсгийн дугаар
  • Үйлдвэрлэсэн он, сар, өдөр
  • Тээврийн хэрэгслийн дугаар
  • Бүтээгдэхүүний баталгаат хугацаа

Тээвэрлэлт ба хадгалалт

  • Цавууг хадгалах орчны температур нь 0 градусаас доошгүй байна.
  • Савлагаатай цавууг хуурай, битүү агуулах, байранд хадгална.
  • Улавч шалнаас 0,1м-ээс 0,15м, хананаас 0,6м зайтай, дээш нь 1,8-ээс 2,0м хүртэл өндөр хурааж хадгална.
  • Зориулалт, шинж чанар нь ижил бус бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалж, тээвэрлэнэ.
  • Хадгалах хугацаа нь үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 6 сар байна.
  • Савласан цавууг бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж болно.
  • Жингээс уутны дундаж жинг хасаад нэг уут хольцын цэвэр жинг тодорхойлно. Тухайн хэсэгт хамаарах ууттай хольцын цэвэр жин, савлагаанд бичсэн цэвэр жингийн зөрүү ±0,1%-иас ихгүй байна.

Хуурай хольцыг сонгон авахдаа дараах зүйлсийг анхаараарай:

  • Техникийн шинж чанар-хуурай хольцын хүйтэн тэсвэрлэлт ба ус тусгаарлалт, наалдах чадвар, бэхэжсэний дараах бат бэхийн үзүүлэлт чухал.
  • Технологийн шинж чанар, хатах хугацаа, уян хатан байдал, хэрэглэхэд хялбар байх.
  • Хэрэглэх хүрээ, хуурай хольцын төрөл, зориулалт, ямар гадаргууд хэрэглэж болох, 1м2 талбайд орох хэмжээ зэргийг мэдэх.
  • Ашиглах заавар- Уутан дээр буюу бүтээгдэхүүнд дагалдах ашиглалтын заавартай заавал танилцаарай. Үүнд: Гадаргууг бэлтгэх, ямар температурт хэдэн литр усаар найруулж, яаж хэрэглэхийг мэдэж аваарай. Мөн хэрэглэх үед анхаарах зүйлс, аюулгүй ажиллагааны заавар, багаж хэрэгсэл ч чухал шүү
  • Хадгалах хугацаа- үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацааг анхаараарай.
  • Дагалдах гэрчигээ- Та тохирлын болон чанарын гэрчилгээтэй стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг сонговол илүү найдвартай. Мөн итгэмжлэгдсэн сорилт шинжилгээний үр дүнг хараарай.
  • Үнэ- дотоодод үйлдвэрлэж байгаа хуурай хольц нь импортоос харьцангуй хямд байгаа нь тээвэрлэлт, орон нутгийн түүхий эд хэрэглэж байгаатай холбоотой.

Дагалдах чанарын гэрчилгээ, савлагаа, шошго тэмдэг болон ашиглах зааварт дараах зүйлийг тусгасан байна.

  • Ажлын чанарыг дээшлүүлэх
  • Тээврийн зардлыг багасгах
  • Зуурмагийн зарцуулалтыг багасгах
  • Зуурмагийн уян налархай чанарыг дээшлүүлэх
  • Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Өнгөлгөөний ажлын хугацааг багасгах
  • Өнгөлгөөний ажлын хугацааг багасгах
  • Хэрэглэх, тээвэрлэхэд хялбар
  • Хог хаягдал гаргадаггүй
  • Эдийн засгийн үр ашигтай

      Хуурай хольцын үйлдвэрлэлийн технологи:

  • Түүхий эдийг бэлтгэх.
  • Дүүргэгч материалыг хатаах, дулааны боловсруулалт хийх
  • Ширхэглэлээр нь шигшиж ялгах
  • Тугнах
  • Барьцалдах материал болон полимер нэмэлтийг тугнах
  • Хольж зуурах
  • Савлах
  • Бэлэн бүтээгдэхүүний агуулахад хураах, хадгалах

 

Шинэ технологи, дэвшилтэт санааг

тогтмол эрэлхийлж, салбартаа манлайлах түүнийг нэвтрүүлэх

менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч

BUILDING LOCATION

БЗД 8-р хороо, Баганат хороолол, ТОК ЦЕНТР, 501 тоот

CONTACT AGENT

© TOK group. All rights reserved.