ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛД БАРИМТЛАХ БОДЛОГО, ЗАРЧИМ
Мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай, зөв хандлагатай ажилтан нь бидний амжилтын хамгийн чухал хүчин зүйл бөгөөд тэднийг сургаж хөгжүүлэх, чадваржуулах, нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх, хамтрагч түнш байх бодлогыг хүний нөөцийн үйл ажиллагаандаа тусган ажилладаг. Хүний нөөцийн үйл ажиллагаанд дараах бодлого, чиглэлийг баримтлан ажилладаг. Үүнд:
- Нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг сонгон шалгаруулалтын үйл ажиллагаандаа тусган ажилладаг ба эхний ээлжинд дотоод эх үүсвэрээс ажилтан бүрдүүлэх зарчмыг баримталдаг. Энэ нь ажилтныг өсч дэвших боломжоор хангах хүний нөөцийн бодлогын нэг хэсэг юм.
- Менежер, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн чиглэлд мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор сургалт, хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй байлгах зарчмыг баримталдаг.
- Ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд цаг үеэ олсон, ажилтандаа хүрсэн дэмжлэг, тэтгэлэг олгох зарчмыг баримталдаг.
- Ажилтны мэдлэг, ур чадвар, туршлага, тогтвортой ажиллах боломжийг хангах цалин хөлсний шатлал, гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг бий болгон мөрдүүлж, ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг шударга зохион байгуулах зарчим баримталдаг.
Салбарын өндөр мэдлэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай экспертийг компанид урьж ажиллуулах, үүгээр дамжуулж салбарын хандлага, мэдээ мэдээллийг ажилтнууддаа тасралтгүй өгч, харилцан суралцах, хамтран хөгжих зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.
Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
1,800,000 – 2,100,000Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын ажил гүйлгээг санхүүгийн программд хөтлөх
Компанийн удирдлагыг санхүү нягтлан бодох бүртгэлийн мэдээллээр хангах
Тайлан болон төлөвлөгөө гаргах, дүн шинжилгээ анализ хийх
Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, компаний орлого зарлага санхүүгийн тайлангууд гаргах
Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан үндсэн үүргүүд
1,200,000 – 1,500,000Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгэнэ.
1,200,000 – 1,500,000Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгэнэ.
1,500,000 – 1,800,000Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
1,200,000 – 1,500,000Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг