ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛД БАРИМТЛАХ БОДЛОГО
“Төгс Орд Капитал” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн голлох стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэх ажлын хэсэг гарган ажилладаг бөгөөд ISO45001 стандартыг нэвтрүүлэх дунд хугацааны төлөвлөлт хийж эхний 4 шатанд хийгдэж ажлуудыг шат дараалан хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:
- ХАБЭА-н чиглэлд баримтлах бодлого, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх, удирдлагын манлайлал, багаар ажиллах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, эргэх холбоо тогтоох ажил эхэлсэн.
- ХАБЭА-н Бодлого, журмыг боловсруулан өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлж, төслийн эрсдэлийг урьдчилан тооцоолж байгаль орчны үнэлгээг хийлгэсний дагуу нөхөн сэргээлтийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн.
- ХАБЭА-н эрсдэлийн төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлын төсвийг МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангуулж эхэлсэн.
- Ажиллагсдыг гэнэтийн ослын даатгал болон урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулах, ажилтан нэг бүрийг хамгаалах хэрэгсэл, тусгай хэрэгслээр хангах, орчны аюулгүй байдлыг эрүүл ахуйн стандартад нийцүүлэн төлөвлөн ажиллаж байна.