TOK group

Манай компани гадаад худалдааны чиглэлээр 2016 онд “Хэрмонс Цэдиш” ХХК-г байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2017 онд үйл ажиллагааны хүрээгээ тэлж барилга угсралт, цахилгаан холбоо, дохиолол, галын дохиоллын систем суурилуулалтын чиглэлээр “Шигтгэмэл Гэгээ” ХХК байгуулж барилгын салбарт эргэлт буцалтгүй орсноор өнөөдрийн байдлаар чадварлаг, мэргэжлийн ур чадвартай менежер, инженер техникийн 50 орчим ажилтныг бүрдүүлэн Монгол Улсын барилгын салбар, үндэсний бүтээн байгуулалтын хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Монгол Улсын бүтээн байгуулалт тэр дундаа, дэд бүтэц бага хөгжсөн нийслэл, аймаг хотын захын дүүргүүдэд зорилго, үйл ажиллагааг чиглүүлэн шинэлэг технологи, өндөр чанар, худалдан авагч, түншүүдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид бүрэн нийцсэн орчин үеийн загвар дизайнтай, эко ногоон байгууламж, гэр бүл, хүүхдэд тав тухтай орчныг бүрдүүлэх орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламжийг барих олон төсөлт ажлууд төлөвлөгдөн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан 2019 онд “Төгс Орд Капитал” ХХК-г байгуулж, компанийн бүтэц, мэргэжлийн удирдлага, боловсон хүчний тоог нэмэгдүүлэн үйл ажиллагааны хүрээг  тэлэн шинэ өнгө төрх, шинэлэг менежментийн стратеги баримтлан барилгын салбарт үндэсний үйлдвэрлэлийн хүчтэй төлөөлөл болон ажиллаж эхлээд байна.

+
НИЙТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ

БИДНИЙ ҮҮРЭГ

  • Барилгын салбарт орчин үеийн жишиг, стандартад нийцсэн технологи ашиглан өсөн нэмэгдэж буй барилгын салбарын зах зээлд шинэлэг, орчин үеийн шаардлага хангасан загвар, дизайнтай барилга угсралт хийх
  • Монгол улсын дэд бүтэц бага хөгжсөн нийслэл, аймаг хотын захын дүүргийн хөгжилд анхаарч бүтээн байгуулалт хийх, шинэ өнгө төрхтэй барилга байгууламж барьж улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах
  • Өндөр чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, ногоон байгаль, тогтвортой санхүүжилтийг дэмжсэн төсөл хэрэгжүүлэх, дэмжих
  • Нийтийн орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн хамгийн бага жишиг үнийг тогтоож, барилгын салбарт шударга, нээлттэй, ил тод өрсөлдөөн бий болгоход хувь нэмэр оруулах
  • Ашигт бус нийгмийн хариуцлагад чиглэсэн төсөл, үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгох

БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ДАВУУ ТАЛ

  • Туршлагатай, мэдлэг чадвартай, зөв хандлагатай ажилтан нь БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ДАВУУ ТАЛ
  • Шинэ технологи, дэвшилтэт санааг тогтмол эрэлхийлж, салбартаа манлайлж нэвтрүүлэх менежментийн тогтолцоо нь БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ДАВУУ ТАЛ
  • Барилгын салбарын зах зээлд бодитой, нээлттэй, ил тод үнэ тогтоож шударга өрсөлдөх нь БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ДАВУУ ТАЛ
  • Тогтвортой санхүүжилтийг дэмжсэн бодлого нь БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ДАВУУ ТАЛ
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажил, баримтлах бодлого чиглэл нь БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ДАВУУ ТАЛ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид Олон Улсын стандарт шаардлагад нийцсэн шинэлэг өнгө төрх, загвар дизайн, жишиг үнийн бодлогыг үйл ажиллагаандаа эрхэм болгож мэргэжлийн чадвартай хамт олны ур ухаанаар бүтсэн өндөр чанартай барилга, байгууламжийг иргэд, байгууллагад нийлүүлж улс эх орныхоо бүтээн байгуулалтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна.

АЛСЫН ХАРАА:

“Бидний баримтлах бодлого, салбарын хөгжлийг тодорхойлно”

Шинэ технологи, дэвшилтэт санааг

тогтмол эрэлхийлж, салбартаа манлайлах түүнийг нэвтрүүлэх

менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч

BUILDING LOCATION

БЗД 8-р хороо, Баганат хороолол, ТОК ЦЕНТР, 501 тоот

CONTACT AGENT

© TOK group. All rights reserved.