• Барилгын хөөсөн хавтангийн төслийг өндөр чанартай, хямд үнээр үйлдвэрлэн төслийн ажилд нийлүүлэх боломж бололцоог бий болгоод байна. Стандартын шаардлага хангасан нягтралтай, галд тэсвэртэй, өдөрт 200м3 хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн бүрэн автомат төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
    • Тоног төхөөрөмжийн чадал:

                        6 Метрийн урттай полистрол хөөсөнцөр хавтанг /2,02*1,24*4=1м3/ үйлдвэрлэн гаргаж байна. Хөөсөнцөр хавтанг захиалгын дагуу хүссэн хэмжээгээр зүснэ.

    • Тавигдах шаардлага:

    Барилгын материалын чанар, хөөсөн хавтангийн үйлдвэрлэлд стандарт нормыг хангаж харилцагчдад нийлүүлж байна.

    • Техникийн шаардлага:

    Үйлдвэрийн технологи нь полистрол үрлээ 90-99 ºС-ийн уураар 2 үе шаттай хөөлгөж, нягтаршуулагч төхөөрөмжид хийж шахаад 24 цаг 60 Сº-с дээш халуунтай тусгай хатаалтын байранд хэвшүүлнэ.

    • Давуу тал:

    Хөөсөнцөр хавтангийн үйлдвэрт зориулж барьсан үйлдвэрийн байртай бөгөөд, Барилгын салбарт өргөнөөр ашиглаж байгаа уг бүтээгдэхүүнийг MNSEN 13163-2011 стандартыг баримтлан технологийн дагуу үйлдвэрлэж байна.

    • Хөөсний үйлдвэрт суурилсан 510м2 талбай бүхий бүрэн тоноглогдсон сэндвичийн үйлдвэрийн төслийг эхлүүлэх гэрээг байгуулж ажиллах хүч, менежмент, шаардлагатай санхүүжилт хийх ажлууд явагдаж байна. Үүнтэй холбогдуулан төсөл хооронд хямд өртөгтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг харилцан ашигтай, түншлэн нийлүүлэх боломж бүрдээд байна.
    • МУ-ын томоохон хот суурин болох Эрдэнэт хотын усны далангийн тендерт оролцох бэлтгэл ажлыг хангаж байна.
    • Улаанбаатар хотын хүн амын өндөр орлоготой иргэд суурьшдаг зайсангийн аманд …м2, …айлын …давхар тансаг зэрэглэлийн аппартментийн төслийн ажлыг эхлүүлэх, гэрээ хэлцэл хийгдэж байна.
    • Орон сууц, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийн хаалга хийц үйлдвэрийн төслийг эхлүүлж, үйлдвэрийн байрыг тохижуулах, тоног төхөөрөмжийг захиалж суурилуулах ажил хийгдэж байна. Ингэснээр өөрсдийн хэрэгжүүлж буй төслийг өндөр чанартай, өртөг багатай хаалга хийцээр бүрэн хангах боломж бололцоог бүрдүүлж байна.
    • Мэргэжлийн чадвартай зөвлөх үйлчилгээний багийг бүрдүүлж туслан гүйцэтгэх компаниуд болон хамтран ажиллагч түнш байгууллагуудад менежментийн зөвлөх цогц үйлчилгээг үзүүлж, зах зээлд таниулах нэгнээ дэмжих, хамтдаа хөгжих алсын хараа, хэтийн зорилтыг чиглүүлэн ажиллаж байна.
    • Хэрэгжүүлсэн төслийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, барилгын материалын худалдаа борлуулалтын компаниудтай түншийн гэрээ байгуулах, компанийн нэрийн дор үйл ажиллагаа эрхлэх, хамтран нэгнээ дэмжих хууль эрх зүйн орчныг судлах, тооцоолол, стандартыг бий болгох боловсруулалтын ажлууд хийгдэж байна.

    Шинэ технологи, дэвшилтэт санааг

    тогтмол эрэлхийлж, салбартаа манлайлах түүнийг нэвтрүүлэх

    менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч

    BUILDING LOCATION

    БЗД 8-р хороо, Баганат хороолол, ТОК ЦЕНТР, 501 тоот

    CONTACT AGENT

    © TOK group. All rights reserved.