НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЧИГЛЭЛД БАРИМТЛАХ БОДЛОГО, ЗАРЧИМ​

      Барилгын салбарын нэр хүндийг өсгөх, тогтвортой санхүүжилтийг дэмжсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд иргэд, оршин суугчид, хамтран ажиллагч, түншийн эрэлт хэрэгцээг судлах, тэдний ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх, түүнд суурилсан нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх нь компанийн нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлох голлох үзүүлэлт юм. Энэ ажлын хүрээнд дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүлж ахуйн журам зааврыг чанад мөрдөн ажилтан албан хаагчдыг хөдөлмөр хамгааллын бүрэн хэрэгслээр хангах, иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд харуул, хамгааллын бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Компанийн төслийг сурталчлан таниулах, нөгөө талдаа иргэд, оршин суугч, төр, төсвийн байгууллагатай нягт хамтран ажиллаж тухайн төслийн орчныг хэрхэн тохижуулах, ногоон байгууламж хийх, гэр бүл, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд “Саналын нээлттэй шугам” ажиллуулж, саналын дагуу тохижилт үйлчилгээг хийх
  • Төслийн орчныг дэд бүтцээр хангах чиглэлд нийтийн тээврийн зогсоолыг тохижуулах, нийтийн талбайг зүлэгжүүлэх, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсгийг ажлыг хийх
  • Төсөл хэрэгжүүлж буй хэсгийг хариуцсан төр төсвийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж нэн ядуу, тусламж шаардлагатай иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэлд тусламж үзүүлэх, эрхэлж буй үйл ажиллагааны хүрээнд орон сууцаар хангах ажлуудыг хийж, бодит туслалцаа үзүүлэх.
  • Компанийн үйл ажиллагааг сурталчлах нөгөө талдаа спорт, урлаг соёлын салбарыг дэмжих, хамтран ажиллах ажлын хүрээнд монгол дахь “Mongolian Pajero” page хуудасны зохион байгуулсан “Pajero scorpion 4×4 авто ралли” уралдааны ерөнхий ивээн тэтгэгч, 2022 оны “МУ-ын дартсын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтгэгч, ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Alagaa and Nyamka” page хуудаснаас “Zaisan Hill”-тэй хамтран зохион байгуулж буй “Үзэсгэлэнт охин ба Жонон хоёр” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан.

Шинэ технологи, дэвшилтэт санааг

тогтмол эрэлхийлж, салбартаа манлайлах түүнийг нэвтрүүлэх

менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч

BUILDING LOCATION

БЗД 8-р хороо, Баганат хороолол, ТОК ЦЕНТР, 501 тоот

CONTACT AGENT

© TOK group. All rights reserved.